ЭМЯ: Улаанбаатарт 501, орон нутагт 1012 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барлаа

ЭМЯ: Улаанбаатарт 501, орон нутагт 1012 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,513 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Шинээр батлагдсан халдварын:

  • 501 нь нийслэл хотод,
  • 1,012 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 156,737 болж байна.

Сүүлийн нэг хоногт 2,625 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор халдварын улмаас улсын хэмжээнд 10,279 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12,058 хүн гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн – 6,507
  • Хүндэвтэр- 2,893
  • Хүнд – 909
  • Маш хүнд - 201 хүн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 21-80 насны долоон хүн нас баржээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 774 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.