1996 оны Атлантын олимпын Монголын тугчаар Д.Сумъяабазар сонгогдож байжээ

1996 оны Атлантын олимпын Монголын тугчаар Д.Сумъяабазар сонгогдож байжээ

Олимпын 24 дүгээр наадам буюу 1996 оны долдугаар сарын 19-ны өдөр Атлантын олимпзохион байгуулагдсан байдаг. Тус олимпд Манай улсаас спортын найман төрөлд, 17 тамирчин оролцож байжээ.

Тухайлбал, Чөлөөт бөхөөр 48 кг-д Л.Сэргэлэнбаатар 57 кг-д Ц.Цогтбаяр, 90 кг-д Б.Гантогтох, 100 кг-д Д.Сумъяабазар нар оролцож, харин жүдо бөхийн 60 кг-ийн жинд зодоглосон Д.Нармандах хүрэл медаль хүртэж, Монгол улс 179 орноос 71 дүгээр байрт бичигдэж байсан юм. 

Мөн олимпын нээлтийн үеэр Монголын тугчаар тухайн үед чөлөөт бөхийн 100 кг-ын жинд зодоглосон, одоогийн Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар сонгогдож, төрийн далбаагаа барьж Атлантын олимпын нээлтийн ёслолд оролцож байжээ.

Д.Сумъяабазар Атлантын Олимпын нээлтийн үеэр. 1996 он