ТОКИО 2020: Италийн багтай тоглох үеэр Э.Чимэддолгор хуруугаа хугалжээ

ТОКИО 2020: Италийн багтай тоглох үеэр Э.Чимэддолгор хуруугаа хугалжээ

Токио 2020 олимпын наадмын хоёр дахь өдөр манай Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Италийн багийн эсрэг тоглож, 15:14-ийн харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Тэгвэл тус тоглолтын үеэр Э.Чимэддолгор хуруугаа хугалжээ.

Сагсан бөмбөгийн 3×3 төрөлд оролцох баг сэлгээний нэг тоглогчийг оруулаад нийт дөрвөн тамирчнаас бүрддэг. Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, О.Хулан нар багтаж байна.

Тун удахгүй 20.00 цагт манай баг АНУ-ын багтай тоглоно.

 

 




Өнөөдөр луу өдөр

40 минутын өмнө