Олимпийн нээлтийн эхэнд коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ

Олимпийн нээлтийн эхэнд коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Олимпийн наадмын нээлт Япон улсын нийслэл Токиогийн Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Нээлтийн эхэнд Японы төрийн дуулал эгшиглэсэн юм. Үүний дараа эзэн хаан Нарүхито, Олон Улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй хүндэт зочид, төлөөлөгчид коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн төлөө гашуудаж буйгаа илэрхийлэн, хүндэтгэл үзүүлж чимээгүй зогслоо. 

Коронавируст цар тахлын үед үргэлжилж буй энэ жилийн Олимпийн нээлтийн арга хэмжээнд VIP эрхтэй 950 гаруй хүн оролцож байгаа юм.  

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр бар өдөр

17 минутын өмнө