“Токио 2020” зуны олимпийн наадмын нээлт яг одоо /2021.07.23/ болж байна. Монголын баг, тамирчид одоогоор олимпод оролцох 40 эрхийг спортын 10 төрөлд, паралимпын 8 эрхийг спортын 6 төрөлд аваад байна.
Үүнд Боксын төрөлд Б.Чинзориг /эрэгтэй 63 кг/, М.Мягмаржаргал /эмэгтэй 75 кг/, Э.Цэндбаатар /эрэгтэй 57 кг/ нарын гурван тамирчин оролцож байгаа юм.
Тэгвэл Олимпын наадамд боксын шүүгчээрЦэрэнхандын Цогтгэрэл хэмээх Монгол эмэгтэй оролцож байгаа ажээ.
Энэ талаар манай улсад суугаа АНУ-ын элчин сайдын яамнаас, “Байт харваа үнэхээр гайхалтай! Харин элчин сайдын яамны ажилтан Цэрэнхандын Цогтгэрэл маань Токио 2020 Олимпын наадамд боксын шүүгчээр оролцож байна” хэмээжээ.
Байт харваа үнэхээр гайхалтай! Харин @usembmongolia-ийн ажилтан Цэрэнхандын Цогтгэрэл маань #Tokyo2020 Олимпын наадамд боксын шүүгчээр оролцож байна! ????? Бүх баг тамирчид болон шүүгчдэдээ өндөр амжилтыг хүсэн ерөөе! https://t.co/CRupx5CwYl pic.twitter.com/FrhyQ7RXS2
— U.S. Embassy in UB (@usembmongolia) July 23, 2021