Л.Энхсайхан: Дельта вирус амьсгалын зам, зүрх, судас, мэдрэлийг маш хүчтэй гэмтээдэг

Л.Энхсайхан: Дельта вирус амьсгалын зам, зүрх, судас, мэдрэлийг маш хүчтэй гэмтээдэг

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг нэгдсэн байдлаар долоон хоног бүрийн Баасан гарагт танилцуулж буй. Энэ долоо хоногийн мэдээллээр ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан Дельта хувилбарын талаар ярилаа.

Тэрбээр “Дельта вирус дэлхийн 124 улсад илэрсэн. Уг хувилбар Альфа хувилбараас 60 хувь илүү тархах чадвартай. Хүний биед орсноор эсэд амархан нэвтэрч хурдтай өвчлүүлдэг. Хүний бие эрхтэнг хүчтэй гэмтээж амьсгалын зам, судас, зүрх, мэдрэлийг маш хүчтэй гэмтээдэг.  Хүн хоорондын зайгаа барьж чадвал энэ халдвараас сэргийлж чадна. Шүлс, агаар дуслын замаар халдварлана гадаргуугаас халдварлах тохиол маш бага. Гэхдээ гадаргууд хүрсэн тохиолдолд гараа угаана” гэв. 

Монгол Улсад Дельта хувирбарын ДОЛООН тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-аас өнөөдөр мэдээлсэн билээ. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө