Монгол Улсад коронавирусийн Дельта хувилбар ДОЛОО бүртгэгдлээ

Монгол Улсад коронавирусийн Дельта хувилбар ДОЛОО бүртгэгдлээ

Өнөөдрийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны хурлаар Монгол Улсад Дельта хувирбарын ДОЛООН тохиолдол бүртгэгдсэнийг мэдэглээ. Хэрэв нийт хүн амын дунл дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

Мөн тэрээр "Дельта хувилбарын нууц үеийн хугацаа нь мутацид ороогүй вирусээс богиносоод ирсэн. Мутацид ороогүй вирусийн нууц үе нь 5-6 хоног бол дельта вирусийнх түүнээс бага. Түүнчлэн халдварлуулагч болон халдвар авч байгаа хүмүүст шинж тэмдэг илрэх хугацаа багасна.

Үүнээс харвал хэрвээ манай улсад дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй. Батлагдсан тохиолдол нэмэгдэх тусам эмнэлгийн үйлчилгээний асуудалд хүндрэл үүснэ. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүний тоо, биеийн байдал нь хүндэрсэн хүний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Үүнтэй уялдуулан эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн асуудал гарна" гэж хэллээ.

Бичлэг үзэх: