ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 514, орон нутагт 724 тохиолдол илэрч, зургаан хүн нас барлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 514, орон нутагт 724 тохиолдол илэрч, зургаан хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1243 тохиолдол батлагджээ. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод-514
  • Орон нутагт-724
  • Зөөвөрлөгдсөн- 5 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 153,782 болов.

Халдварын улмаас 9944 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • Хөнгөн-5961
  • Хүндэвтэр-2825
  • Хүнд-944
  • Нэн хүнд-214 хүн байна.

Сүүлийн 24 цагт 2732 хүн эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас эдгэрч гарчээ. Ингэснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 146,977 болж байна. Мөн хугацаанд халдварын улмаас 61-ээс дээш насны зургаан хүн энджээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 761 боллоо.

Бичлэг үзэх: