Сүүлийн долоо хоногт коронавирусийн улмаас нас барсан иргэдийн 68 хувь нь зүрх судасны өвчтэй байжээ

Сүүлийн долоо хоногт коронавирусийн улмаас нас барсан иргэдийн 68 хувь нь зүрх судасны өвчтэй байжээ

ЭМЯ-ны мэдээлснээр сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1309 хүнээс халдвар илэрч коронавирусийн батлагдсан тохиолдол 152,539 болсон. Мөн энэ хугацаанд зургаан хүн эндэж нас баралтын тоо 755-д хүрлээ. Энэ долоо хоногт нас барсан иргэдийн 80 хувь нь архаг суурь өвчтэй байсан байна. Мөн эдгээр иргэдийн:

  • 68 хувь нь зүрх, судасны өвчин
  • 23 хувь нь чихрийн шижин
  • 13 хувь нь бөөрний эмгэг
  • есөн хувь нь тархи, мэдрэлийн эмгэг
  • долоон хувь нь хавдар
  • гурван хувь нь хэт таргалалттай байсан хэмээжээ.