Өнөөдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулах ажил хэвийн үргэлжилнэ

Өнөөдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулах ажил хэвийн үргэлжилнэ

Коронавирусийн эсрэг вакцины татан авалттай холбоотойгоор долдугаар сарын 8-наас 12-17 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунг хийхийг түр зогсоосон. Өнөөдрөөс /2021-07-20/ Файзер вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулж эхэлсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

Өнөөдрөөс 12-17 насны хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд Файзер вакцины нэгдүгээр тунд хамрагдах боломжтой болсон бөгөөд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа" хэмээн хэлэв.