Б.Ууганбаяр: Дельта вирус ороод ирсэн байх магадлал тун өндөр байгаа бололтой

Б.Ууганбаяр: Дельта вирус ороод ирсэн байх магадлал тун өндөр байгаа бололтой

Коронавирус цар тахлын “Делта” хувилбар Дэлхий нийтийн түгшээж эхлээд байна. Тухайлбал, манай улс коронавирусийн Дельта хувилбар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан 2021 оны наймдугаар сарын нислэгийн хуваарийг цуцалж, УОК-ын Шуурхай штаб тусгаарлан ажиглах байрны хүрэлцээнд уялдуулан олон улсын нислэгийн тоог дахин шинэчилсэн билээ.

Тэгвэл Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Дельта вирус ороод ирсэн байх магадлал тун өндөр байгаа бололтой. 10 гаруй хоногийн өмнө батлагдаж буй тохиолдлын 90 хувь нь альфа хувилбар байсан” гэж мэдэгдлээ. Иймд иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг анхааруулж байна.