ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1309 хүнээс халдвар илэрч, 3501 хүн эдгэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1309 хүнээс халдвар илэрч, 3501 хүн эдгэрлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1309 тохиолдол батлагджээ. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод-523
  • Орон нутагт-786 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 149,733 болов.

Халдварын улмаа 9941 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • Хөнгөн-5852
  • Хүндэвтэр-2979
  • Хүнд-896
  • Нэн хүнд-214 хүн байна.

Сүүлийн 24 цагт 3501 хүн эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас эдгэрч гарчээ. Ингэснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 137,602 болж байна. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны таван хүн энджээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 745 боллоо.