Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Орегоны эргээс 100 фунт орчим жинтэй ховор төрлийн загас олджээ. Хэвлий хэсэгтээ мөнгөлөг, харин нүд, сэрвээ, ам орчин алтлаг өнгөтэй уг загасыг “сарны загас” гэдэг.
Тус улсын Үндэсний далай ба агаар мандлын захиргаанаас (NOAA) мэдээлснээр “сарны загас ихэвчлэн халуун орны усанд амьдардаг. Харин эргээс олдсон зүйлийн хувьд харьцангуй бага мэдээлэлтэй байгаа аж”.
Байгаль хамгаалагчдын мэдээлж буйгаар загас эрэг дээр ойролцоогоор нэг цаг гаруй байсан тул амьдрах чадваргүй болжээ. Одоо уг загасыг хөлдөөгчид хадгалж байгаа бөгөөд Колумбия голын далайн музейтэй хамтран судалгаа хийх аж.
Эх сурвалж: CNN