Франц эр 47 хоног эмчлүүлж эдгэрсэн бол, Монгол иргэд 10 хоноод нийгмийн харилцаанд орж байна

Франц эр 47 хоног эмчлүүлж эдгэрсэн бол, Монгол иргэд 10 хоноод нийгмийн харилцаанд орж байна

Москва-Улаанбаатарын нислэгээр 2020 оны гуравдугаар сарын сарын 2-ны өдөр Монгол Улсад ирсэн Францын иргэнээс коронавирус илэрч, анх манай улсад тус вирусийн халдвар бүртгэгдэж байв.

Улмаар тус иргэнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж, 2020 дөрөвдүгээр сарын 27-ны түүнийг бүрэн эдгэрч, эмнэлгээс гарлаа гэж Д.Нямхүү мэдэгдэж байв. Товчхондоо, тухайн Франц эрийг 47 хоногийн хугацаанд эмчилсэн байдаг.

Франц эр монголчуудад хандаж бичсэн захидалдаа, “Би Монголд COVID-19 вирусийн халдвар илэрсэн анхны хүн болсондоо маш ихээр гуниглаж байна. Гэвч надтай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг сонсоод сэтгэл минь маш их хөнгөрлөө” гэсэн байдаг.

Харин энэ бүх үйл явдлын дараа “халдвартай гэх Франц эрийн шинжилгээ зөв байсан уу, тэрээр халдваргүй байсан юм биш биз” гэх хардлага зарим иргэдийн дунд гарч байв.

Тэгвэл өнөөдөр манай улсад коронавирусийн халдвар 100 мянга орчим бүртгэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болоод байна. Иймд халдвар авсан иргэдийг өрхийн эмнэлгийнхээ хяналтад гэртээ эмчилгээ хийгээд 10 хоногийн дараа шинж тэмдэг илрэхгүй бол шинжилгээ өгөх шаардлагагүйгээр нийгмийн харилцаанд орж болно гэж буй юм. Мөн халдвартай иргэдийн ойрын хавьтлуудад дээрх чиглэлийг өгч байгаа юм.

Иймд Франц эрийг бүрэн эдгээхэд 47 хоног зарцуулсан хэрнэ, өнөөдөр яагаад халдвар авсан иргэдийг 10 хоногийн дараа нийгмийн харилцаанд оролцуулдаг болгов, энэ н халдварын тоо буурахгүй байгаад нөлөөлж байгаа юм биш биз гэсэн асуулт гарч байгаа юм.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө