ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1171 хүнээс халдвар илэрч, зургаан хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1171 хүнээс халдвар илэрч, зургаан хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1171 тохиолдол батлагджээ. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод-544
  • Орон нутагт-627 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 148,424 болов.

Халдварын улмаас 10,013 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь

  • Хөнгөн-5897
  • Хүндэвтэр-3016
  • Хүнд-892
  • Нэн хүнд-208 хүн байна.

Сүүлийн 24 цагт 3489 хүн эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас эдгэрч гарчээ. Ингэснээр халдвар авч эдгэрсэн хүний тоо 134,101 болж байна. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны зургаан хүн энджээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 740 боллоо.