Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гадаадад урт хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болсон тул, албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө энэ оны хоёрдугаар сар /2021.02/-д гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Учир нь тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас олон сарын өмнөөс Герман улс /ХБНГУ/-ыг зорьсон талаар эх сурвалж мэдээлж байсан юм. Тэгвэл Монгол Улсын Гавьяат тээвэрчин УБТЗ ХНН-н дарга асан Д.Жигжиднямаа өвчний улмаас таалал төгсжээ.
