Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаараар нь тэгш, сондгойгоор нь зорчуулах шийдвэрийг Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан байна.
ТУХАЙЛБАЛ:
2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний бямба, ням гарагийн амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.
ЗАХИРАМЖИЙН ДАГУУ:
Улсын дугаар нь тэгш буюу 0, 2, 4, 6, 8 тоогоор төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.