Түргэн тусламжийн 103 төвийн даргаар Б.Одгэрэл ажиллана

Түргэн тусламжийн 103 төвийн даргаар Б.Одгэрэл ажиллана

Өнгөрсөн бямба гарагт “Энэрэл” эмнэлгийн гадна эмч, ажилчдын болоод холбогдох байгууллагуудын дунд шатны дарга нарын хариуцлагагүй байдлаас болж нэгэн эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Үүнээс болж Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга  Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл одоогоор Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэл гэх залууг томилохоор шийдвэрлэсэн байна. Тэрээр Хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй өмнө нь хувийн хэвшил, ЭМШУИС-д хэлтсийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө