ФОТО: Д.Сумъяабазар амлалтдаа хүрч "Хотын захиргааны шинэ байр"-нд халдвартай иргэдийг хэвтүүлж эхэлжээ

ФОТО: Д.Сумъяабазар амлалтдаа хүрч "Хотын захиргааны шинэ байр"-нд халдвартай иргэдийг хэвтүүлж эхэлжээ

Өнгөрөгч зургаадугаар сард Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар Нийслэлийн төр захиргааны шинэ байранд яаралтай ор дэлгэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон.

Учир нь 145 ортой Яаралтай түргэн тусламжийн түр төв нь зургаадугаар сараас /2021-06-23/ нэн яаралтай өвчтөнгүүдийг хүлээн авч эхэлсэн. Мөн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн 180 гаруй эмч ажилчид энд ажиллаж нэн яаралтай шалтгаанаар ирсэн иргэдийг эмчилж байгаа юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж ''эмнэлэгт 10 амьсгалын аппараттай бөгөөд хүчилтөрөгчийн хэрэгцээг 100 хувь хангаж чадна'' хэмээсэн.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 48 эмнэлэгт 6800 гаруй иргэн коронавирусийн халдвартай иргэнд эмчилгээ хийлгэж байгаа. Эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ тулсан энэ үед хотын захиргааны шинэ байранд ор дэлгэснээр өвчтөнүүд бусад эмнэлэгт ор гартал хэд хоног амьсгалын аппарат болон бусад эмчилгээгээ тасалдуулалгүй эмчлүүлэх боломжтой болжээ. Энэ байранд нэмж ор дэлгэх боломж бий ч  нэг хүн тус бүрд хүрч ажиллах эмч, эмнэлгийн ажилтны хомсдол үүссэн байна.

Яаралтай түргэн тусламжийн түр төвд ирсэн нэг өвчтөнд 4-5 эмч, ажилтан тулж ажиллах шаардлагатай. Улсын хэмжээнд нийт 56 мянган эмч байдгаас 13300 гаруй нь коронавирусийг эмчлэх үүргийг гүйцэтгэж байгаа юм.

ФОТО:




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө