Өмнөговь аймаг PCR-ийн шинжилгээг үнэ тѳлбѳргүй болгожээ

Өмнөговь аймаг PCR-ийн шинжилгээг үнэ тѳлбѳргүй болгожээ

Аймгийн Засаг дарга Р.Сэддорж цар тахлын хүнд үед Ѳмнѳговь аймгийн нийт ард иргэддээ ковидын түргэвчилсэн оношилгоо, PCR-ийн шинжилгээг үнэ тѳлбѳргүй хийх шийдвэр гаргажээ.

Түүнчлэн Засгийн газраас баяр наадмыг хойшлуулсантай холбоотойгоор аймгийн баяр наадамд тѳлѳвлѳгдсѳн зардлыг түргэвчилсэн оношлуур, урвалж худалдан авахад зарцуулахаар тѳсвийн тодотголд оруулахаар болжээ. Хүн амын дунд ковид-19 ѳвчлѳлийн тархалтыг илрүүлэх, тандалт хийх зорилгоор Сайн дурын шинжилгээний цэгүүдийг нэмж байгуулахаар болсон. Ѳмнѳговь аймгийн иргэд дөрвөн тѳрлийн вакцинаас сонгож вакциндаа хамрагдах боломжтой болсон талаар Өмнөговь аймгийн албаны эх сурвалж мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө