Улаан цутгалангийн хавцлаас иргэн хөл алдан унажээ

Улаан цутгалангийн хавцлаас иргэн хөл алдан унажээ

Өвөрхангай аймгийн нутагт орших Улаанцутгалангийн хүрхрээний найман метр өндөр хавцлаас нэгэн иргэн хөл алдаж унасан үйл явдал болжээ. Тэрбээр өөрийн гэрэл зургийг авахуулахаар тус хадан өндөрлөгийн ирмэг дээр зогсож байсан гэх мэдээлэл байна.

Тус иргэн нь Өвөрхангай аймгийн, Арвайхээр сумын оршин суугч 18 настай, Б гэгч байжээ. Амь насаар хохироогүй боловч зүүн шилбэний ясаа хугалсан тухай нь эх сурвалж мэдээлэв. Яаралтай тусламжийн дуудлага ирсэн даруйд Бат-Өлзий аймгийн эрүүл мэндийн төв машинаар тээвэрлэж, наймдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, 03:30 цагийн орчимд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтрүүлсэн аж. Иргэн Б-ийн биеийн байдал сайжирч байгаа гэлээ.