Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар нэмэгдэж, тус өвчний улмаас иргэд амиа алдах нь буурахгүй байгаа тул иргэдийн бухимдал ч нэмэгдэж байна.
Тухайлбал, сүүлийн долоо хоногт Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлэх иргэдийн тоо нэмэгдэж, #no naadam зэрэг эсэргүүцлийн жагсаал болж өндөрлөсөн. Мөн өчигдөр Энэрэл эмнэлгийн гадна тусламж хүсэж ирсэн иргэн амиа алдсан явдалд иргэд олон нийтэд ихээхэн дургүйцэж байна.
Харин энэ бүх алдаа дутагдлаа Засгийн газар болон эрх баригчид нуухын тулд тус эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийн ард хэн нэг улс төрч байгаа гэж тус үйл явдлыг харлуулах гэж оролдож байгаа юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа, “Арчаагүй аалзнууд ард иргэдийн бухимдал тэмцлийн ард Элбэгдорж байгаа, байсан гэцгээх. Тэнэглэлийг чинь олон түмэн үзэн ядаж байна. Бузар гүтгэлэгт чинь хууртах хүн байхгүй. Амины нэхэл хатуу, удаан. Халх голын дайнд алдсанаасаа илүү олон хүнээ алдчихаад дуугүй байх уу” хэмээжээ.
?Арчаагүй аалзнууд ард иргэдийн бухимдал тэмцлийн ард Элбэгдорж байгаа, байсан гэцгээх. Тэнэглэлийг чинь олон түмэн үзэн ядаж байна. Бузар гүтгэлэгт чинь хууртах хүн байхгүй. Амины нэхэл хатуу, удаан. Халх голын дайнд алдсанаасаа илүү олон хүнээ алдчихаад дуугүй байх уу.✊?
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) July 4, 2021