ВИДЕО: Японы Атами хотод хөрсний нуралт болж олон хүн сураггүй болжээ

ВИДЕО: Японы Атами хотод хөрсний нуралт болж олон хүн сураггүй болжээ

Өчигдөр /2021.07.03/ Японы Шизуока мужийн Атами хотод хөрсний нуралт болж, олон хүн сураггүй алга болоод байгаа бөгөөд хоёр хүн нас баржээ.

Тодруулбал, Одоогоор хотын 130 гаруй барилгыг уг хөрсний нуранг дайран урсаад байгаа юм. Энэхүү хөрсний нуралт нь өчигдөр орон нутгийн цагаар 10 цагийн орчимд болсон ба  борооны улирлаас болж хэт хүчтэй аадар бороо орсны дараа ийм байдалд хүрсэн гэж албаны эх сурвалж мэдээлж байгаа юм. Мөн тус мужийн аврах багийнхан өчигдөр оройны байдлаар 10 хүн аварч, одоогоор хорогдох байранд 387 иргэнийг аюулгүй байлгаж байгаа талаар мэдээллээ. Цаашид мөн илүү бороо орох төлөвтэй байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаа юм.

Тайванийн Гадаад хэргийн яамнаас Японы засгийн газарт дэмжлэг үзүүлэх тухай мэдэгдэл хийжээ. Үүнд, “Тайванийн ард иргэд энэхүү үйл явдлыг хараад их цочирдлоо, маш их харамсаж байна. Хэрэв Япон улсад  шаардлагатай бол бид тусламж үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Эх сурвалж: CNN

ВИДЕО