Г.Эрхэмбаяр аварга ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ

Г.Эрхэмбаяр аварга ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ

АНУ-ын Лас-Вегас хотод үргэлжилж буй жюүжицүгийн ахмадын ДАШТ-д манай улсаас 15 тамирчин зодоглож байна. Тэмцээний М3 ангиллын бор бүсний +100 кг-д улсын аварга Г.Эрхэмбаяр хүрэл медаль хүртэв. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын наадамд нэг түрүүлж (2013), нэг үзүүрлэн (2011), долоон удаа шөвгөрсөн тэрбээр дэлхийн дэвжээнээс гурав дахь медалиа хүртсэн нь энэ. ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин Г.Эрхэмбаяр аварга өмнө нь ДАШТ-д 2013, 2015 онд түрүүлж, хошой аварга болсон юм. ДАШТ энэ сарын 25-нд дуусаж, бусад жингийн аваргаа тодруулна.




Өнөөдөр туулай өдөр

18 цагийн өмнө