ЭМЯ: Даваа гарагаас эхлэн Спутник V вакциныг 65-аас дээш насныханд хийнэ

ЭМЯ: Даваа гарагаас эхлэн Спутник V вакциныг 65-аас дээш насныханд хийнэ

Спутник V вакцины 10 мянган тун ОХУ-аас ирсэн талаар ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өнөөдөр /2021-07-03/ мэдээлсэн.

Монгол Улс Спутник V вакцинаар 65-аас дээш насны иргэдээ дархлаажуулах бөгөөд ирэх Даваа гарагаас эхлүүлэхээр төлөвлөж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдэгдсэн юм. Мөн дээрх вакциныг хийх цэгүүдийн мэдээллийг маргааш өгөх бөгөөд 09:00-17:00 цагийн хооронд хийхээр төлөвлөсөн байна. 

Гадаад харилцааны яамнаас мэдэгдэхдээ Спутник V вакцины хоёрдугаар тун удахгүй Монголд ирэх захиалганд орсон хэмээсэн. Иймээс уг вакциныг хийлгэсэн иргэд удахгүй хоёрдугаар тундаа хамрагдана гэлээ.