Амьд хөгжмийн фестивал Playtime наадам энэ жилийн наймдугаар сарын 6-8 ны өдрүүдэд зохион байгуулагдах товтой байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед наадмыг зохион байгуулах нь эрсдэлтэй гэж үзсэн тул зохион байгуулагчдын зүгээс 19 дэх удаагын Playtime наадмыг ирэх жил буюу 2022 он хүртэл хойшлууллаа.
