Зарим иргэдийн зүгээс “nonaadam” эсэргүүцлийг өрнүүлж, Улс баяр наадамд зарцуулах мөнгийг коронавирусийн халдвар авсан иргэдэд зориулахыг шаардаж байгаа юм.
Иймд өнөөдөр /2021.07.01/ УОК хуралдаж, баяр наадмыг ирэх наймдугаар сарын 01-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаж, Засгийн газраар хэлэлцүүлэхээр болоод байна. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар, “Олон түмнийхээ шаардлага хүсэлтийг сонсож, Улсын баяр наадмаа ирэх жил болтол хойшлуулах байх” гэж мэдэгдлээ.
Олон түмнийхээ шаардлага хүсэлтийг сонсож ,УБН-аа ирэх жил болтол хойшлуулах байх оо ..
— Sumiyabazar MNG (@SumiyabazarD) July 1, 2021