Жудо бэлтгэлийн үеэр багшдаа 27 удаа шидүүлсэн долоон настай хүү нас баржээ

Жудо бэлтгэлийн үеэр багшдаа 27 удаа шидүүлсэн долоон настай хүү нас баржээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Тайваньд 7 настай Вэй Вэй хэмээх хүү жудо бөхийн дугуйлангийн бэлтгэлийн үеэр дасгалжуулагч багш болон хамт дугуйланд явдаг хүүхдэдээ нийт 27 удаа шидүүлж, комад орсон хэрэг гарсан. Хүүгийн биеийн байдал маш хүнд байсан бөгөөд амьд үлдсэн ч ургамлын байдалтай болох магадлалтай гэж тухайн үед эмч нар хэлж байсан юм.  

Тэгвэл өчигдөр Вей Вейгийн амьсгалын аппаратыг эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр салгажээ. Учир нь эмч нарын зүгээс хүүг “ухаан орох найдвар байхгүй” гэсэн хариу хэлсэн байна. Хүүг нас барсны дараа Тайванийн нийгмийн сүлжээнд “Одоо өвдөлт дууссан, тайван яв даа дүү минь” гэсэн хаштагтайгаар олон нийт гашуудлаа илэрхийлжээ. 

Тухайн үед хүүг удаа дараа өргөж, шидсэн бичлэг цахим сүлжээнд гарч олон нийтийг цочроож байв. Бичлэгт Вей “миний хөл, миний толгой, би хүсэхгүй байна” гэж хашхирч байсан ч дасгалжуулагч багш нь үргэлжлүүлж босго гэж тушаасан байдаг.

Үүгээр ч зогсохгүй Вей бөөлжиж эхлэхэд дасгалжуулагч нь сургалтаа зогсоогоогүй үргэлжлүүлдэг. Вей вей эцэст нь ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмч нар түүнийг тархины хүнд хэлбэрийн цус харвалт гэж оношилсон юм.  

60 гаруй настай Хо гэх дасгалжуулагчийг хайхрамжгүй байдал, хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад саатуулсан ч “өөрийгөө буруугүй” гэж мэдэгдсээр байсан аж. 

Дүүргийн прокурор түүнээс байцаалт авахад “Вэй Вэйд тохиолдсон явдал нь ердийн бэлтгэлийн хэсэг байсан гэсэн тайлбарыг өгч, 3583 долларын барьцаатайгаар сулласан байна.

Эх сурвалж: CNN