Холимог тулааны “UFC" холбооны хөнгөн жингийн үнэмлэхүй аварга Хабиб Нурмагомедов тус холбооны шинэчилсэн жагсаалтад байраа ахиулан хоёрдугаарт бичигджээ.
UFC-гийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Нурмагомедов Америкийн тулаанч Даниэль Кормьег нэгдүгээр байраас ухарч, долдугаарт бичигдсэний дараа жагсаалтын хоёрдугаарт оржээ.
Кормье нутаг нэгт Стипе Миочичтэй хийсэн тулааны дөрөвдүгээр үед хүнд цохилтоор ялагдаж, UFC-гийн хүнд жингийн аваргын бүсээ алдсан юм. Өдгөө 40 настай Кормье 22 удаа ялж, хоёр удаа ялагдсан байна.
Жагсаалтын нэгдүгээрт хагас хүнд жингийн аваргын бүсийг эзэмшигч Америкийн тулаанч Жон Жонс бичигдсэн бол Миочич дөрөвдүгээрт оржээ. Нурмагомедовын дараагийн өрсөлдөгч болох Америкийн тамирчин Дастин Порье наймдугаар бичигдсэн байна. Жингийн хоёр ангилалд UFC-гийн аваргын цолыг эзэмшиж байсан Ирландын тамирчин Конор Макгрегор 13 дугаарт орсон байна.