Засгийн газар, УОК-ийн гомдлын дагуу Э.Одбаярт оногдуулсан шийтгэлийг хэлэлцэх шүүх хурал 15:00 цагаас болно

Засгийн газар, УОК-ийн гомдлын дагуу Э.Одбаярт оногдуулсан шийтгэлийг хэлэлцэх шүүх хурал 15:00 цагаас болно

Гадаадад гацсан Монголчууд хөдөлгөөнийг өрнүүлж буй Э.Одбаяр Засгийн газар, УОК-ын үйл ажиллагааг шүүмжилж хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсэн. Харин түүний тавьсан шаардлагуудаас гурван зүйл асуудалд нь Засгийн газар, УОК-ын гомдлын дагуу ЦЕГ-аас зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, шийтгэл оногдуулсан.

Үүнд:

  • Тусгаарлалтын 21 хоногийг 14 болгох
  • Эдийн засгаа сэргээх
  • Ковидтой дасан зохицсон шийдвэр үйл ажиллагаа, бодлого хэрэгжүүлэх

гэсэн 3 шаардлагыг нь "олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдэгдэл тараасан" гэх үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл оногдуулсныг иргэн Э.Одбаяр хүлээн зөвшөөрөөгүй тул Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.

Тэгвэл түүний гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2021.07.29/ 15:00 цагаас болох гэж байгаа ажээ.

Сануулахад, Э.Одбаярт тус шийтгэлийг оногдуулсны дараагаар Засгийн газар, УОК-ын зүгээс гадаадаас эх орондоо ирж буй иргэдийн тусгаарлалтын хугацааг 7-10 хоног болгож, ковидтой дасан зохицож, эдийн засгаа сэргээх тухай шийдвэр, мэдэгдлүүдийг хийсэн билээ. Товчхондоо, Э.Одбаярын тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр, мэдэгдлийг Засгийн Ггазар, УОК хийсэн гэсэн үг юм. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр хүндэд халдсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас эрүүгийн цагдаагийн газарт хандаж, Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хандсан ч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж ЦЕГ-ын зөрчлийн хэлтэс рүү зөрчлийн хэрэг рүү шилжүүлж, шийтгэл оногдуулсан.

Иймд дээрх хоёр асуудлаар Сүхбаатар дүүргийн ЭХАШШ-д өргөдөл гаргасанд өнөөдрийн шүүх хурлаар дээрх хоёр асуудлыг нэг доор хэлэлцэхээр болжээ. Хуульч Б.Мэргэн Э.Одбаярын өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцож байгаа юм байна.