Өчигдөр /2021-06-27/ Хятадын сансрын агентлаг Ангараг гарагт байрлах Zhurong хэмээх роботынхоо бичлэгийг үзүүлжээ.
Тус зураг, бичлэгүүдийг хийхдээ газар байрлуулсан утасгүй камерын тусламжтайгаар роботын үйл хөдлөлийг харуулсан байна. Дэлхийд ирүүлсэн дүрс бичлэгүүдийн нэгд Zhurong станц өөрийн шүхрээ дэлгэн, шаталтаас хамгаалах бүрхүүлээсээ салан газардаж буйг харуулсан аж. Харин хоёрдахь бичлэгт тус станц газардуулагч платформ дээрээс Ангарагийн хөрсөн дээр бууж буйг харуулжээ. Мөн бичлэгт сонсогдож буй дуу нь станцын хөдөлгүүрийн чимээ, дугуйны газартай үрэлцэх чимээ юм байна.
Дээрх бичлэгүүдийг 2021-05-14-ний өдөр буулгасан байна. Сонирхуулахад Хятадын Үндэсний Сансрын Агентлагийн мэдээллээр Zhurong станц нь Ням гарагийн/ 2021-06-27/ байдлаар Ангараг гарагт 42 өдрийн хугацаанд 236 минут аялаж байгаа гэнэ. Мөн Ангарагийн нэг өдөр нь дэлхийн өдрөөс арай урт буюу 24 цаг, 39 минуттай тэнцдэг байна.
Huge Zhurong update: Here's full footage of the Zhurong rover's EDL, showing parachute deployment, backshell separation, and landing, including very cool hover during hazard avoidance phase. [CNSA/PEC] pic.twitter.com/iWUXrFKf40
— Andrew Jones (@AJ_FI) June 27, 2021