"Marvel" студийн анхны Ази гол дүрийн супер баатартай "Shang-Chi and the Legend of the Ten Rings" киноны анхны постер болон богино хэмжээний трэйлэр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд цацагдсан. Харин уржигдар /2021.06.25/ энэхүү киноны албан ёсны трэйлэрийг дэлхийн нийтэд цацжээ. "Shang-Chi and the Legend of the Ten Rings" гэх бүрэн хэмжээний кино нь энэ оны долдугаар сарын 9-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөөд байсан ч "Marvel" студийн өөр нэг бүрэн хэмжээний киноны тов хойшилсон тул ирэх есдүгээр сарын 3-нд нээлтээ хийхээр болсон юм.
Мөн "Холливуд"-ын "Мулан" тэргүүтэй кино төслүүлэд оролцож байсан Монголын Б.Болдбаатар ахагчтай арван орлон тоглогч энэхүү кино зураг авалтад оролцсон байна.
ҮЗЭХ: