"ДЭМБ хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар байр сууриа өөрчлөөгүй”

"ДЭМБ хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар байр сууриа өөрчлөөгүй”

Мэдээллийн үнэн, зөв эсэхийг нягтлан шалгадаг ашгийн бус “PolitiFact” олон улсын байгууллагаас цахим сүлжээнд түгж буй хүүхдийн вакцинжуулалттай холбоотой асуудалд анализ хийжээ.

Тодруулбал, саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-аас хүүхдийн вакцины талаар шинэ зөвлөмж гаргасан юм. Уг зөвлөмжид “ Хүүхэд насанд хүрэгчдээс хөнгөн өвддөг. Тиймээс одоогийн нөхцөл байдалд насанд хүрэгчид, эрсдэлд бүлгийг вакцинжуулах нь чухал байгааг дурдаж, хүүхдийн вакцинжуулалтад яарахгүй байхыг” анхааруулсан. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн иргэдээ бүрэн вакцинжуулж дуусаагүй байгаа нөхцөлд хүүхдийн дархлаажуулалтыг эхлүүлснээс вакцины эрэлт нэмэгдэж, хомсдол үүсэхээс сэргийлсэн зөвлөмж байсан юм.

Гэвч уг зөвлөмж гарсны дараа АНУ тэргүүтэй хэд хэдэн орны цахим сүлжээнд “Хүүхдийн вакциныг хийхгүй байх талаар ДЭМБ зөвлөмж гаргасан” гэх утгатай ташаа мэдээлэл түгжээ.

“PolitiFact” уг мэдээлэлд шалгалт хийж “ДЭМБ хүүхдийн вакцинжуулалтын асуудалд байр сууриа өөрчлөөгүй. Шинээр гарсан зөвлөмжийн гол утга нь вакцины хүрэлцээ хангалттай бус энэ үед эхний ээлжид эрсдэлтэй бүлгийн хүн амыг вакцинжуулахад анхаарах ёстой гэсэн зөвлөмжийг гуйвуулсан байна” гэж дүгнэжээ.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД  дарж үзнэ үү. 

ДЭМБ-ын зөвлөмжийг ЭНД  дарж үзнэ үү. 

 

Эх сурвалж: PolitiFact




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө