Өнөөдөр /2021.06.25/ Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх тангарагаа өргөж, тамгаа гардан авсан. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болсон юм.
Уг үйл ажиллагаанд өмнөх Ерөнхийлөгч нар, гадаад, дотоодын хүндтэй зочид төлөөлөгчид, салбарын нэр хүндтэй эрхмүүд оролцдог уламжлалтай. Гэтэл уг үйл ажиллагааны үеэр Vandebo хамтлагийн дуучин Эбо буюу Б.Эрдэнэболд электрон тамхи татсан нь олны дургүйцлийг хүргэж, шүүмжлэлийг дагуулаад байна. Хүүхэд залуусын дунд алдартай тус хамтлагийн гишүүн нь Төрийн ордонд мөрдөх дэг журмыг зөрчсөнөөс гадна өндөр дээд хэмжээний хүндэтгэлийн арга хэмжээнд хүндэтгэлгүй хандлаа.
Хаашаа нөхөр вэ?
— Мөнхчулууны Зоригт (@m_zorigt) June 25, 2021
pic.twitter.com/e5IedZeLc0