ОХУ-ын Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд ирэх долдугаар сард 12-17 насныханд зориулсан “Спутник V” вакцины туршилтыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар Москва хотын захирагчийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Анастасия Ракова мөн хэвлэлд ярилцлага өгсөн байна.
Тэрбээр “Өсвөр насныханд зориулсан “Спутник V” вакцины туршилт ирэх долдугаар сараас эхэлнэ. Бид урьдчилсан байдлаар сайн дураар хамрагдах хүүхдүүдийг эцэг эхийн зөвшөөрлөөр бүртгэж байгаа. Туршилтыг насанд хүрэгсдийн вакцинтай адилаар гурван үе шаттайгаар явуулна” гэжээ.
Судалгааны нэг ба хоёрдугаар үе шатыг Москва хотын тэргүүлэх хоёр эмнэлэг, Морозовын нэрэмжит хүүхдийн эмнэлэг, З.А-ийн нэрэмжит хүүхдийн эмнэлэгтэй хамтран явуулах аж. Харин гуравдугаар үе шатыг Москва хотын хүүхдийн эмнэлэгтэй хамтран явуулах аж. Туршилтын үйл ажиллагаа нэг жил орчим үргэлжилнэ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүүхдэд зориулсан “Cпутник V”-ийн тун насанд хүрэгчдад зориулсан вакцинаас харьцангуй бага байх юм байна.
Эх сурвалж: https://www.mos.ru/