“Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадмыг энэ жил XXI гэх нэрээр Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монголын урлагын зөвлөл, Гёте инститтуттэй хамтран зохион байгуулж байна. Улаанбаатар наадам өчигдөр /2021-06-24/ эхэлсэн бөгөөд зургаадахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ удаагын “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадмыг цар тахлын нөхцөл байдлаас үүдэн цахим хэлбэрт шилжүүлсэн юм. Наадмын нээлтийн бүтээл болох уран бүтээлч С.Ганзүг, Марек Брандт /ХБНГУ/ нарын хамтарсан “21 Бүүвэй” медиа өрөг бүтээл, DJ Ану Дол, DJ Бодьхүү, DJ OG, DJ Deez, DJ Gerlee Merlee, DJ Psychedelicprism зэрэг DJ нарын нарын тоглолтыг “Улаанбаатар” медиа урлагийн наадмын албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан үзэгч та нартаа хүргэжээ.
Тоглолт болон уран бүтээлчдийн ярилцлагыг цахимаар үзэгчдэд шууд дамжуулан хүргэх аж.
Мөн тус наадмын хаалтын бүтээл болох ХБНГУ-ын уран бүтээлч Лукас Гутиерез, Роберт Липпок нарын хамтарсан “Дүр үгүй” 360’ медиа уран бүтээлийг халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлан 2021 оны 6 сарын 30-ний 16.30, 17.30, 19.30 цагуудад үзэгчдэд биетээр үзэх юм байна.
Наадмын хөтөлбөр: