АНУ-ын Майами хотод байрлах 12 давхар орон сууцны барилга нурсны улмаас нэг хүн нас барж, 100 гаруй хүн нурангид дарагдан сураггүй алга болжээ. Майами хотын захирагч Даниэль Левин-Кавагийн хэлснээр барилгаас 35 хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний арав нь хүнд болон хөнгөнөөр бэртсэн байна.
Барилга дотор хэчнээн хүн байсан нь тодорхойгүй байна. Латин Америкийн консулын газрууд хэд хэдэн цагаачид барилгад байсан гэж мэдэгджээ. Түүнчлэн Парагвай улсын тэргүүн хатагтайн эгч, хүргэн ах, мөн тэдний гурван хүүхэд нь сураггүй алга бологсдын дунд байгаа талаар Парагвайн албаны хүмүүс мэдээлсэн байна.
Ослын газарт 80 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байгаа аж. Эрлийн үеэр бага хэмжээний гал гарсан боловч 20 минутын дотор бүрэн унтраасан гэж Майами-Дэйдийн гал сөнөөгчид мэдээлжээ.
1980 онд баригдсан уг барилга нурсан шалтгаан нь тогтоогдоогүй байна. Албаныхан нас барагсдын тоо цаашид нэмэгдэнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC