Германы канцлер Анжела Меркель “Модерна” болон “АстраЗенека” вакцинуудыг хольж тариулжээ. Өдгөө 66 настай тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эхний тунгаар “АстраЗенека” хийлгээд байсан бол хэдэн өдрийн өмнө АНУ-д бүтээсэн “Модерна” вакциныг хоёр дахь тунгаар хийлгэсэн байна.
Германы Засгийн газар өмнө нь хоёр өөр вакциныг хольж хийлгэхийг зөвхөн 60-аас доош насныханд санал болгож байсан бол одоо бүх насныханд нээлттэй болгожээ. Гэвч эрдэмтдийн зүгээс хоёр өөр вакциныг хольж хийлгэснээр сайн үр дүнд хүрнэ гэж баттай хэлэхэд эрт байна гэсэн байр суурьтай байна.
Герман улсад сүүлийн хэдэн долоо хоногт вакцинжуулалт эрчимжиж байна. Өнөөдрийн байдлаар 82 сая хүн амтай тус улсын талаас илүү хувь нь вакцины эхний тунгаа хийлгэжээ.
Kanzlerin #Merkel: „Ich freue mich, dass ich heute die Erstimpfung mit AstraZeneca bekommen habe. Ich danke allen, die sich in der Impfkampagne engagieren – und allen, die sich impfen lassen. Das Impfen ist der Schlüssel, um die Pandemie zu überwinden.“ pic.twitter.com/P4kMJYNrlc
— Steffen Seibert (@RegSprecher) April 16, 2021
Эх сурвалж: BBC