Дональд Трамп халдвар авсан иргэдээ террористуудыг хорьдог арал руу явуулах санал гаргаж байжээ

Дональд Трамп халдвар авсан иргэдээ террористуудыг хорьдог арал руу явуулах санал гаргаж байжээ

Цар тахлын эхэн үед АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп халдвар авсан иргэдээ Гуантанамо арал руу явуулах санаа гаргаж байжээ. Энэ талаар Вашингтон Пост сонины сэтгүүлчид болох Ясмин Абуталеб, Дамиан Палетта нарын бичсэн “Nightmare Scenario: Түүхийг өөрчилсөн цар тахлын эсрэг Трампын засаг захиргааны хариу арга хэмжээ" номонд өгүүлсэн байна.

Номоос онцлох эшлэлүүдийг Даваа гарагт/2021.06.21/ олон нийтэд дэлгэсэн бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сард Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Трамп халдвар авсан хүмүүсийг арал руу явуулах санал гаргаж “бидэнд арал байхгүй гэж үү. Гунтанамо ямар вэ” гэж асууж байсан талаар бичжээ.

Мөн тэр үргэлжлүүлэн “Бид бараа импортолдог харин вирус биш” гэж хэлсэн байна. Гэвч тухайн үед Трампын туслахууд нь уг саналыг дэмжээгүй тул дахин яригдаагүй аж.

Гуантанамогийн булан нь Кубын нэг хэсэг боловч 20-р зууны эхэн үед АНУ тодорхойгүй хугацаагаар түрээслэх гэрээ байгуулсан байдаг. Одоо тус аралд террорист гэмт хэрэг үйлдэгчдийг цагдан хорьдог. 2002 онд  “Аль-Каида” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг АНУ Афганистанд явуулж эхэлсний дараа терроризмд сэжиглэн гуравдагч оронд баривчилсан хүмүүсийг хорих зорилгоор уг аралд шорон байгуулж байсан юм. Гэсэн ч сэжигтнүүдийг шүүхгүйгээр маш хүнд нөхцөлд хорьдог хэмээн хүний эрхийн байгууллагууд шүүмжилж ирсэн.

Гуантанамогийн шорон

Эх сурвалж: Guardian

 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө