ВИДЕО: Канадын цагдаа нар өнгөт арьстай хүүгийн хүзүүн дээр өвдөглөн сууж буй бичлэг дахин олны дургүйцлийг хүргэж байна

ВИДЕО: Канадын цагдаа нар өнгөт арьстай хүүгийн хүзүүн дээр өвдөглөн сууж буй бичлэг дахин олны дургүйцлийг хүргэж байна

Канад улсад саяхан цагдаагийн алба хаагч өнгөт арьстай өсвөр насны хүүхдийн хүзүүн дээр өвдөглөн сууж буй бичлэг цацагджээ.

Тодруулбал, Канад улсын Монреалын цагдаагийн алба хаагчид 14 настай өнгөт арьстай хүүгийн хүзүү тус хэсэгт өвдөглөн суусан байсан ба энэхүү бичлэг цацагдсаны дараа Канадын хууль тогтоогч байгууллагаас тус цагдаа нарыг мөрдөн байцаалтад дуудаж, олон нийт хариулт хүсэж байгаагаа сошиал орчин болон хэвлэл мэдээллийн албанаас хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Уг бичлэг нь өмнө цагдаа нарын гарт амиа алдсан Жорж Флойдын үхлийг санагдуулж байна гэж үзэж байгаа бөгөөд гэмгүй олон өнгөт арьстай хүмүүс зүй бус харьцаанаас болж амь насаа алдсаар байгаа талаар хүмүүс шуугьж байгаа юм.

Уг хэргийн талаар тус улсын цагдаа нар, “Насанд хүрээгүй хоёр хүүхэд биедээ зэвсэг авч явсан хэргээр буруутгагдаж, одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” гэж мэдэгдсэн юм. Мөн “Хэрэв хүүд хүч хэрэглэх ямар нэгэн үндэслэлгүй бол захиргаанаас уг цагдаа нарт шаардлагатай арга хэмжээг авна” гэдгээ хэллээ.

 Уг бичлэг дээрх хүүгийн ээж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Миний хүү хар болохоор тэр үү? Бид хар арьстай хүн учраас ийм зүйлийг амсах ёстой биш шүү дээ. Бид хүн шүү дээ. Хөөрхий хүүхэд минь" гэсэн байна. Одоогоор ээж хүү хоёр гэрээсээ гарахаас ч айж байгаа бөгөөд Гаитийн нийгэмлэгийн соёлын ашгийн төлөө бус “Maison D'Haiti”-аас тусламж хүссэн гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC