ОХУ нэг тунгаар тарих “Спутник Лайт” вакцинаа энэ сарын 25-аас ашиглаж эхэлнэ

ОХУ нэг тунгаар тарих “Спутник Лайт” вакцинаа энэ сарын 25-аас ашиглаж эхэлнэ

ОХУ нэг тун бүхий “Спутник Лайт” вакциныг энэ долоо хоногийн баасан гарагаас буюу зургадугаар сарын 25-аас эмнэл зүйд нэвтрүүлж, хүн амын дархлаажуулалтдаа албан ёсоор ашиглахаар болжээ.

Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко “Россия 24- сувагт өгсөн ярилцлагадаа дурдаж “энэ долоо хоногт бид “Спутник Лайт”-ыг зах зээлд гаргах болно” гэжээ.

“Спутник Лайт” вакциныг ОХУ-ын эмийн удирдлагын газрууд энэ сарын 6-нд албан ёсоор бүртгэсэн бөгөөд нэг тунг хийснээс 28 хоногийн дараа вирусийн эсрэг 79,4 хувийн үр дүнтэй байна гэж мэдэгдсэн.

Одоогоор тус вакциныг Монгол, Беларусь, Конго, Маврикий, Ангол, Венесуэл, Никарагуа, Палестин, Бахрейн зэрэг улсад бүртгээд байна.

Эх сурвалж: Вести Ру

 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө