Филиппиний Ерөнхийлөгч "вакцин хийлгээгүй иргэдийг шоронд хорино" гэж заналхийлэв

Филиппиний Ерөнхийлөгч "вакцин хийлгээгүй иргэдийг шоронд хорино" гэж заналхийлэв

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс татгалзсан иргэдийг шоронд хорино гэж заналхийлжээ. Даваа гарагт/2021.06.21/ тэрбээр “хэд хэдэн хотын вакцинжуулалтын идэвх тааруу” байгаа талаарх мэдээллийг сонссоныхоо дараа төрийн телевизээр “Вакцинаа хийлгэ. Эс бөгөөс би чамайг шоронд хийх болно.

Намайг битгий буруугаар ойлгоорой, энэ улсад хямрал нүүрлээд байна. Филиппинчүүд засгийн газрыг үл тоомсорлож байгаа нь л намайг бухимдуулж байна” гэжээ.

Түүний хэлсэн үг нэг талаар ковид-19 эсрэг вакциныг хийлгэхийг иргэдэд уриалж байгаа боловч нөгөө талаар вакциныг сайн дурын үндсэн дээрээ хийлгэх ёстой гэсэн эрүүл мэндийн ажилтнуудын амлалттай зөрчилдөж байгаа юм. Мөн Филиппиний иргэд Ерөнхийлөгчийнхөө мэдэгдэлд ихээхэн шүүмжлэлтэй хандсан байна.

Тус улсад COVID-19 халдварын томоохон дэгдэлт үүсээд буй. Өнөөдрийн байдлаар Филиппинд 1,3 сая хүн халдвар авч, 23 мянга гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: News24

 

 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө