Усэйн Болт ихэр хүүтэй болсноо зарлалаа

Усэйн Болт ихэр хүүтэй болсноо зарлалаа

Ямайкийн ойрын зайн гүйгч, олимпийн найман алтан медальт нэрт тамирчин Усэйн Болт өчигдөр/2021.06.20/ аавуудын баярын өдрийг угтан ихэр хүүхэдтэй болсноо зарлажээ.

Тэрбээр гэр бүлийнхээ зургийг өөрийн инстаграм хуудаснаа нийтэлсэн бөгөөд хөвгүүддээ Тандер, Гэгээн Лео гэсэн нэр өгсөн талаараа бичсэн байна. Түүнийг ихэр хүүхэдтэй болсон талаар фенүүд нь огт мэдээгүй байсан учраас олон хүнийг гайхшруулсан гэж хэлж болно.  

Өдгөө 34 настай Болт 2017 онд их спортоос зодог тайлсан учир энэ жилийн олимпийн наадамд оролцохгүй. Өөрөөр хэлбэл, Токио 2020 наадам түүний 2000 оноос хойш анх удаа өнжиж буй олимп юм.

Ташрамд дуулгахад, Усэйн Болт өнгөрсөн жил анхны хүүхдээ өлгийдөн авч, Олимпия гэдэг нэр өгчээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бич өдөр

24 минутын өмнө