Үрлэн сумтай буугаар бусдыг айлган сүрдүүлсэн хэрэг дахин гарав

Үрлэн сумтай буугаар бусдыг айлган сүрдүүлсэн хэрэг дахин гарав

Өнгөрөгч Ням гараг /2021.06.13/-ийн орой Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хятад хоолны газрын гадна талбайд хэсэг иргэд муудалдаж, улмаар гар буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тус хэргийн талаар ЦЕГ-аас "Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тус өдөр 29 настай Б-г эрүүлжүүлсэн. Мөн гудамжинд танхайрсан тухайн иргэнээс хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан" хэмээн мэдээлж байв.

Тэгвэл үрлэн сумтай буугаар бусдыг айлган сүрдүүлсэн дахин нэг хэрэг гарчээ. Тодруулбал, зургадугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо, “Нарантуул захын хойд талд 33 настай эрэгтэй Б нь 26 настай эрэгтэй Т-ийн биед халдаж, металл  үрлэн  сумтай  гар  буугаар толгойн  тус  газарт  нь  тулган  айлган сүрдүүлээд “Toyota Vanguard”  маркийн машинараараа зугтсан хэрэг гарсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.