“Талх хулгайлж баривчлагдсан” гэх хүү үнэн хэрэгтээ төрсөн дүүгээ хөнөөсөн хэргээр ял эдэлж байжээ

“Талх хулгайлж баривчлагдсан” гэх хүү үнэн хэрэгтээ төрсөн дүүгээ хөнөөсөн хэргээр ял эдэлж байжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд “АНУ-д 14 настай хүү талх хулгайлж байгаад баригдаж шүүх хуралд оролцож буй” талаарх мэдээлэл түгж олон хүний хандалт авсан билээ.

Уг мэдээлэлд шүүгч хүүгийн өвчтэй ээжийн талаар мөн өдөр бүр ажил хайдаг ч олддоггүй учраас аргагүйн эрхэнд хулгай хийсэн түүхийг сонсоод эцэст нь хүүгийн талд шийдвэр гаргасан талаар өгүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ цахим сүлжээнд түгсэн зурган дээрх хүү гэмт хэрэг үйлдэж байсан нэгэн юм.   

Тодруулбал, уг үйл явдал 2011 онд АНУ-ын Флорида мужид болсон байдаг. 13 настай Кристиан Фернандес гэх хүү хоёр настай дүүгээ номын шүүгээ мөргүүлэн хөнөөсөн хэрэг тухайн үед дуулиан тарьж байв. Нас барсан дүү нь түүний эх нэгтэй, эцэг өөр дүү байсан юм. Үүгээр ч зогсохгүй мөрдөн байцаалтын явцад тэр таван настай хамаатны дүүдээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогджээ.

Тухайн үед Кристиан Фернандесд бүх насаар нь хорих ял оноохоор төлөвлөж байсан. Гэвч насанд хүрээгүй хүүхдэд бүх насаар нь хорих ял оноох нь Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж нэлээн маргаан дагуулж байсан юм. Үүнээс болж Фернандесийн өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ ямар ял оноож болохыг зөвлөх боломжгүй гэж мэдэгдэж байжээ. Улмаар түүнийг насанд хүрэх хүртэл нь хорьж, 2018 онд тэнсэнгээр сулласан байна.

Эх сурвалж: CNBC