АТГ-ын дэд даргаар Г.Азжаргал, Х.Буянтүмэн нарын нэгийг томилох уу

АТГ-ын дэд даргаар Г.Азжаргал, Х.Буянтүмэн нарын нэгийг томилох уу

Маргааш /2021.06.22/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох томилгооны сонсголыг хэлэлцэнэ. 

АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ж.Батсайхан өнгөрсөн арваннэгдүгээр сард хүнд өвчний улмаас таалал төгссөн. Тиймээс түүний орны томилгоог хийж буй нь энэ юм. Тэгвэл АТГ-ын  дэд даргаар хэнийг томилох вэ.

Эх сурвалжийн мэдээлснээр АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал болон Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нарын нэгийг УИХ-руу оруулж ирэн танилцуулж, томилох магадлалтай аж.  

Тус байгууллагын дэд дарга нарын хувьд дотроосоо шатлан дэвшсэн түүхтэй бөгөөд туршлага, боловсрол, хэлний мэдлэгийн хувьд өндөр шалгуур хангах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг юм.