Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Манай улс халдварын тоогоороо БНХАУ-ыг гүйцлээ” гэх мэдээлэл цахим сүлжээнд түглээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад коронавируст халдварын 2268 тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын тоо 95,819 болж байна. Энэ нь COVID-19 анх илэрч, цар тахал эрчимжиж байсан БНХАУ-д бүртгэгдсэн нийт халдварыг давсан үзүүлэлт юм. Гэхдээ тус улсад бүртгэгдсэн нас баралтын тооноос манай улсынх бараг 10 дахин бага байна.
Тодруулбал, БНХАУ-д коронавирусээс шалтгаалсан нас баралт 4636, харин манай улсад 447 бүртгэгджээ/2021.06.21-ний байдлаар/.