Ираны иргэд "Ганц хүнд зориулагдсан сонгууль" гэж үзэн санал өгөхөөс татгалзжээ

Ираны иргэд "Ганц хүнд зориулагдсан сонгууль" гэж үзэн санал өгөхөөс татгалзжээ

Энэ зургадугаар сарын 18-ны өдөр /2021.06.18/ Ираний Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Уг сонгуулиар Иран улсын дээд шүүгч Хэрдлайнер Эбрахим Раиси 62 хуийн санал авч ялалт байгуулсан байна.

Тэрээр хэт консерватив үзэл баримтлалтай нэгэн гэдгээрээ алдартай ба ирэх 8 дугаар сард тангараг өргөж, дотоод ба гадаад бодлого, харилцаанд нөлөө үзүүлж оролцох эрхтэй болох юм.

Гэхдээ Иран улсад ерөнхийлөгч нь тус улсын дээд удирдагчийн дараа хоёрдугаарт ордог ба улс төрийн тогтолцоонд төрийн бүх асуудалд эцсийн үг хэлэх хүн нь Ираны  дээд удирдагч, шашны дээд санваартан Аятолла Али Хаменеи юм.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг Ираны ард түмэн, “Энэ сонгууль бол зөвхөн Раисиг ялалт байгуулахад зориулагдсан” гэж үзэж саналаа өгөөгүй байна. Албан ёсны тоо баримтаас харахад сонгогчдын ирц өмнөх ерөнхийлөгчийн сонгуулийг бодвол хамгийн бага буюу 48.8 хувийг эзэлж байгаа бол өмнөх 2017 оны санал хураалтын дүн 70 гаруй хувьтай байжээ.

Эх сурвалж: BBC