АНУ-д вакцинжуулалт эхэлснээс хойш шинээр илрэх халдварын тоо өдрөөс өдөрт буурч байна. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар өдөрт хамгийн багадаа 20 мянга шинэ тохиолдол батлагдаж байсан бол зургадугаар сар гарсаар халдварын тоо дөрвөн оронтой тоонд шилжжээ. Тодруулбал, сүүлийн 24 цагт тус улсад коронавирусийн 7761 тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн фейсбүүк хуудастаа “Ковид буурч эдийн засаг сэргэж байна. АНУ дахин хөдөлж эхэллээ” гэжээ.