ЭХЭМҮТ: Жирэмсэн эхчүүд маш олноороо өвчилж хурдан хүндрэн аппаратад орж байна

ЭХЭМҮТ: Жирэмсэн эхчүүд маш олноороо өвчилж хурдан хүндрэн аппаратад орж байна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв цахим хуудсаараа дамжуулан жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг уриалав. Учир нь сүүлийн өдрүүдэд жирэмсэн эхчүүд өвчлөх нь ихэсчээ. 

Тодруулбал, тус байгууллагаас“Жирэмсэн эхчүүд маш олноороо өвдөж ирж байна. Жирэмсэн эхчүүд вакцин хийлгээгүй болохоор халдвар аваад маш богино хугацаанд хүндэрч амьсгалын дутагдалд орж, аппаратад орж байна. ЭХЭМҮТ-ийн Эрчимт Эмчилгээний Тасаг одоо “Ковидийн Эрчимт Эмчилгээ" тасаг боллоо. Ээжүүдээ гэртээ бай, нөхрүүд нь ухамсартай байж халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиарай” хэмээжээ.